Sep 30 2020

Бамбүү театр нь ээлжит шинэ уран бүтээлээрээ уулзаж байна. Бүжинлхам зохиолчийн “Хогон мангас” хүүхдийн үлгэрийн номноос сэдэвлэсэн энэхүү хүүхдийн жүжиг маань Монголдоо анх удаа хүүхдүүдэд зориулсан хогны талаарх сэдвийн дор хогыг ангилах, байгал эх дэлхийдээ ээлтэй амьдрах талаар мэдлэг олгох зорилготой бүрэн хэмжээний үзэгч хүүхдүүдийн оролцоот хүүхдийн драмын жүжиг юм. Хогыг хаях биш ангилж хаяснаар ямар сонирхолтой зүйлсийг хийж болохыг ойлгохоос гадна сэтгэж л чадвал хогоор урлаг ч бүтээнэ, хөгжим ч хийж тоглож болдгийг жүжгээс харах болно. Амьд хөгжимтэй явах тул бүр ч амьдаар, бодитоор хүүхдүүдтэйгээ холбогдож жүжгээ хамт амилуулж, “Хаявал Хог, Ялгавал Баялаг” болдгийг ойлгоно. Бидний энэхүү төслийг дэмжин ажиллаж байгаа Swiss Cooperation in Mongolia байгууллагадаа талархаж байгаагаа илэрхийлэе. Амралтын өдрүүдээр Бамбүү театр дээрээ тоглогдох бөгөөд жүжгийн тасалбарыг доорх холбоосоор 5%- ийн хөнгөлөлттэйгээр авна уу.

https://www.creativebamboo.mn/mn/events/152