Creative Bamboo буюу Бүтээлч Бамбүү төв нь 2017 оны 9 сард байгуулагдсан бага насны (0-12 нас) хүүхэдтэй гэр бүлд зориулсан хүүхэд, гэр бүлийн бүтээлч төв юм.

БИД байгалиас заяасан төрмөл сониуч зан, бүтээлч сэтгэлгээг бага балчир наснаас нь дэмжин хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаанууд явуулдаг.

БИД ирээдүйн МАРС гарагт амьдрах эгэл жирийн хэрнээ өөрсдийгөө ХЭН болох, ЮУ хийхээ мэддэг аз жаргалтай, хайраар бялхсан иргэд, гэр бүлүүдийг бэлдэхэд хувь нэмэр оруулна.

БИД хүүхэд бүрийн авьяас чадварыг эрт илрүүлэх, хөглөх, дэмжих чин хүсэлтэй.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Хүүхэд, гэр бүлүүдийн бүтээлч, хөгжилтэй, аз жаргалтай байх хоёр дах гэр нь байх.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО 

Хүүхэд бүрийг давтагдашгүй нэгэн байхыг нь аав ээжийх нь хамтаар дэмжин хөгжүүлэх.

БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Хүсэл тэмүүлэл, Хамтын хүч, Бүтээлч, Дахин давтагдашгүй.