2021 оны 06 сарын 24

Хүүхдийн иогийн хичээлд дуртай, бие дааж судлах сонирхолтой хэн бүхэнд зориулж нэмэлт мэдээлэл авах сувгуудыг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. 

  •   Цахим хэрэгсэлүүд:
  • Insighttimer.com - 30000 гаруй сэдэвт өдөр тутмын үнэгүй бясалгалын цуглуулгатай дэлхий дээрх хамгийн том бясалгалын цахим хуудас. Хүүхдэд зориулсан тархи амрааж тайвшруулах бясалгалын сэдвүүд ч багтсан байгаа. 
  • Calm.mn – Сайн унтаж амрахад, тархи амрааж тайвшруулахад зориулагдсан сонсдог бясалгалын цахим хуудас юм. Оюун санааны гайхалтай ашиг тусыг өгөх хөтөчтэй бясалгалууд багтсан байгаа. 
  • Headspace.com – Дэлхийн эрүүл мэнд, аз жаргалыг нэмэгдүүлэх зорилготой хэрэглэгчидэд баясалгал болон оюун санааны дасгалуудыг хийхэд заавал шаардлагатай зүйлсийг сургах цахим хуудас
  • Wakingup.com – 6-10 насны хүүхдүүдэд зориулагдсан бясалгалын бичлэгнүүд багтсан цахим хуудас
  • Smiling mind - Сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчдийн боловсруулсан үнэгүй сэтгэлгээний бясалгалын аппликэйшн юм. Хөтөлбөрүүд нь өдөр тутмын амьдралын дарамт, стресс, бэрхшээлийг даван туулахад хүмүүст туслах зорилготой юм.
  • Breathe, Think, Dowith Sesame – Энэхүү аппликэйшн нь ямар нэг асуудлыг шийдвэрлэх чадвар, өөрийгөө хянах, төлөвлөх зэрэг чадваруудыг эзэмшихэд туслах болно.

    Хүүхдэд зориулсан иогийн бясалгал болон амьсгалын дасгалын номнууд:

  • Alphabreaths: The ABCs of Mindful Breathing by Christopher Willard and Daniel Rechtschaffen - Энгийн, хөгжилтэй, зураг чимэглэл сайтай анхаарал, амьсгалыг танин мэдэхүйн төгс танилцуулга ном юм. Оюун санааны суурь мэдлэгийг тоглоом, амьсгалын дасгалуудаар дамжуулан сурах болно.
  • Breathe Like a Bear by Kira Willey – Гоёмсог зурагтай сэтгэлгээний дасгалын цуглуулга ном нь хүүхдүүдэд бие махбодь, амьсгал, сэтгэл хөдлөлөө удирдах арга техникийг заах зорилготой юм.
  • A Handful of Quiet: Happiness in Four Pebbles by Thich Nhat Hanh - Хайрга ашигладаг бясалгалын номонд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдтэй хамтдаа хийж болох хөгжилтэй тоглоомнууд багтсан байгаа.
  • Stand Tall Like a Mountain by Suzy Reading - Хүүхдүүд бол сониуч зан, оюун санааны төрөлхийн мастерууд тул хүүхдүүдэд суралцах нь нэг талын ажил биш юм. Энэ ном нь эцэг эхчүүдийг хүүхдүүдээ ажиглаж, хүүхдүүдээсээ суралцах боломжийг эрэлхийлэхийг уриалдаг.
  • Sitting Like a Frog by Eline Snel - Энэ номонд богино жишээ, жижиг түүхүүдээс сэдэвлэсэн арван нэгэн бясалгалыг багтаасан байна.
  • I Breathe by Susie Brooks - Хүүхдүүд өөрсдийн төсөөллийг ашиглан сэтгэл хөдлөлөө хянахад нь туслах зорилготой хүүхдэд зориулагдсан иогийн зураглал бүхий амьсгалын техникийг туршиж үзэхийг уриалсан ном.