Тайлбар

Бамбүү театр нь хамгийн бяцхан үзэгчиддээ зориулан дараагийн жүжгээ толилуулж байна. Та бүхний бяцхан үрсийн хамгийн анхны жүжиг нь болсон ОХУ-н Первый театр-ийн "Анхны цас" жүжгийн найруулагч Юрий Устюговийн "Вода" буюу "УС" жүжиг нь бидний та бүхэндээ хүргэж буй дараагийн жүжиг билээ.

 

Хүүхдэд зориулсан устай театр! Жүжигт жинхэнэ ус ашиглах бөгөөд үзэсгэлэнтэй том усан онгоцыг бид тѳсѳѳлѳн жижиг усан хѳлгүүд хийж том аялалд гаргана. Даяанч хавч аймхай ч их сониуч, үзэгч хүүхдүүд бүгдэнтэй нь танилцахыг ч үгүйсгэхгүй. Тэрээр амьдарч болох дун хайж байтал живсэн хѳлѳг онгоц оллоо, хѳлѳг онгоц эрдэнэсээр дүүрэн, бүх далайчдад хүрэлцэнэ!

Манай жүжгийн үеэр жинхэнэ бороо орж, жинхэнэ далай үүсэж, жинхэнэ уул баригдаж энэ бүх зүйл хүндэт үзэгчдийн оролцоотойгоор тухайн цагт нь бий болгох болно.

 

Жүжигчид

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
0 - 3 нас

Том хүн

0₮

Хүүхэд

20,000₮