Тайлбар

Та бага насны хүүхдээ хэдэн нас хүрэхэд нь кино театр луу дагуулж явж, кино хамт үздэг вэ? Ихэнх эцэг эхчүүд бяцхан үрээ үймүүлж, уйлж, бусад хүмүүст садаа болно гэж бодон ихэвчлэн 4, 5 нас хүрэх үед нь кино театр луу дагуулж явдаг. Харин манай төвийн сар болгон зохион байгуулдаг кино болон хүүхэлдэйн киноны өдрөөр та бяцхан үрстэйгээ хамт яг л гэртээ байгаа юм шиг орчинд попкорн идэн, 6х5м-ийн хэмжээтэй том дэлгэцээр хүүхэдтэйгээ дуртай киног нь үзэн дурсамжтайгаар нэгэн амралтын өдрөө өнгөрөөгөөрэй.

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
Бүх насны

Том хүн

3,000₮

Хүүхэд

3,000₮