Тайлбар

Эх үрсийн баярыг тохиолдуулан Creative Bamboo төв нь Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоотой хамтран бяцхан хөөрхөн хүүхдүүддээ, гэр бүлүүддээ зориулан нэгэн хөгжмийн үлгэрийн ертөнцөөр аялуулах гэж байгаадаа туйлын баяртай байна. 

Эцэг эхчүүдэд бяцхан үрсээ тэр болгон амьд хөгжмийг яг хажуунаас нь сонсгох боломж бага байдаг.

Тэгтэл амьд хөгжим нь хүүхдийн нас үл харгалзан асар их тархины хөгжлийг дэмжиж, урлагын мэдрэмжтэй болгохоос гадна хүүхдэд тайвшрал мөн маш их эрч хүчийг өгч байдаг.

Бид энэхүү арга хэмжээнд Монголын хамгийн шилдэг жазз урсгалаар тоглодог мэргэжлийн авьяаслаг уран бүтээлчид гэж нэрлэх “Jazz Trio” хамтлаг хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын хөгжим дуунуудаас бүрдсэн бүтээлүүдийг тоглож хүүхдийн үлгэрийн киноны хөгжмийн ертөнцөөр аялуулах болно. 

Хөтөлбөрт: 
Үнсгэлжин, Coco, Moana, Frozen киноны дуунууд болон бусад өөрсдийн урын сангаас толилуулах бөгөөд тоглох завсраараа хүүхдүүдтэй хамт хөгжмийн зэмсэгийн талаар ярилцах, үзүүлэх, танилцуулах, мөн ирсэн хүүхдүүдийн дундаас дуулах дуртай хүүхдийг сонгож хамтдаа хөгжимдөж дуулах гэх зэрэг чөлөөтэй орчинд та хүүхэдтэйгээ хөгжмийн аянд бүжиглэх, дуулах, амрах, тоглох боломжтой юм шүү. 

Уран бүтээлчдийн нэрс:
Э.Шүтээн (Төгөлдөр хуурч) 
Б. Мөнхтэмүүлэн ( Саксафон хөгжимчин) 
Ц. Мөнгөнтовч (Контрабасс хөгжимчин)

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
Бүх насны

Том хүн

20,000₮

Хүүхэд

15,000₮