Тайлбар

Удахгүй Халловины баяр болох гээд та бүхэн маань гэр бүлээрээ яаж, хаана тэмдэглэхээ төлөвлөж байна уу? Тэгвэл та бүхнийг Бүтээлч Бамбүү төвийнхөө HalloWeen Special event-д урьж байна! 

10-р сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд 12:00 болон 14:00 цагуудад манай төв дээр ирснээр та бидний тусгайлан бэлтгэсэн Халловины хөтөлбөрт хамрагдах боломжтой!

Хөтөлбөрт:
Бидний Халловины хөтөлбөрийн онцлох хэсэг болох "Үлгэр амилах цаг"-аар Julia Donaldson-ий "Room on the Broom" буюу "Шүүрэн дээрх өрөө" үлгэрийг Бамбүү Театрын жүжигчид маань амилуулан хүүхэд багачуудтайгаа хамтран тоглох болно!

Дараагаар нь Манай төвийн "Sketch town" дээр нэгэн Халловины сюрприз байх болно!

"Бүтээлч булан"-д хүүхдүүд маань өөрсдийн гараар шидтэн болон шулмын шүүр, малгайгаа хийж чимэглэх боломжтой.
Мөн Face painting station дээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээрээ болон гэр бүлийн гишүүд бие биенийхээ нүүрэн дээр дуртай баатруудынхаа дүрд хувирч нүүрээ будуулаарай! 

"Costume station"-ooс бид бүхний зүгээс бэлдсэн хувцас, нөмрөгийг өмсөж манай "PhotoBooth" хэсэгт Халловины сонирхолтой дурсгалт зураг татуулж хэвлүүлэн бэлэг болгон авч яваарай 

Халловины баярыг Trick-or-treating парадгүйгээр төсөөлөх аргагүй тэгвэл өөрсдийн гараар амтат чихэр цуглуулах уутаа урлан, чихэрээ цуглуулаарай.

Ингээд Халловины баяраа Бүтээлч Бамбүү төвтэй хамт өнгөрөөхийг дахин урьж байна!

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
2 - 12 нас

Том хүн

0₮

Хүүхэд

40,000₮