Тайлбар

Монгол Улс Тунхагласны баярыг угтан манай төв маш гайхалтай арга хэмжээг бяцхан хүүхэд, гэр бүлүүддээ зориулан зохион байгуулах гэж байна.

Үндэсний өв соёл, уламжлал, урлаг, тоглоом наадгай, гар урлал гэх зүйлсийг хамгийн бяцхан иргэдтэйгээ хамт танин мэдэж, хамтдаа дуулж бүжиглэн, бүтээлчээр тоглож, урлаж бүтээх энэхүү ээлжит арга хэмжээнд маань гэр бүлээрээ хүрэлцэн ирж хүүхэддээ хамгийн дурсамжтай монгол үндэсний соёл урлагаар аялуулсан нэг өдрийг бэлэглээрэй. 

Үндэсний урлаг соёлын өдөрт тавтай морил!

Хөтөлбөрт:

 Эхний 1 цаг 
Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудтайгаа хамт үндэсний урлагийн үзүүлбэрүүдтэй танилцаж, хамт хөгжимдөж, дуулж, бүжиглэнэ.
💥Ардын "Аялгуу" үндэсний хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирэх
💥Үндэсний хөгжмийн зэмсэгүүд болох морин хуур, ёочин, их хуур, бишгүүр болон хуучир-тай танилцах
💥Дуртай дуунуудаа эцэг эхчүүдтэйгээ хамт дуулах
💥Ардын үелзүүр болон бий биелгээ бүжигтэй танилцах
💥Хөгжмийн зэмсгээр хүүхдүүдтэйгээ хамт ая тоглон дуу бүтээх

Дараагийн 2 цаг 
Бүтээлч өрөөндөө сонирхолтой өртөөнүүдээр аялж монгол уламжлал, өв соёлтойгоо танилцах. Та санаа зоволтгүй, хүүхэд бүрт хийх зүйл байх бөгөөд бид насанд нь тохирсон хамгийн сонирхолтой байдлаар өртөөнүүдээ явуулах болно. 
Өртөөнүүд: 
💥Ямх охинтой хамтран - эсгий дэлгэмэл ном хийх
💥Багшийн зааврын дагуу шагайгаар хамт олноороо тоглох
💥Оюун ухааны музейн төлөөлөл ирж хамгийн хялбар оньсон болон үндэсний тоглоом наадгайг танилцуулан тоглох
💥Монголын маань ховордсон ан амьтантай мэргэжлийн хүнээр яриулж танилцах 
💥 Shrink art ашиглан монголын ан амьтадаар гар урлалын бүтээл хийх 
💥Монгол уран бичлэгтэй танилцан бичиж сурах
💥Монгол гэр угсрах, хамт барих

Бид бүхэн халуун чацаргана, аньс болон амттай хорхой ааруул тавихаа мартахгүй ээ.

Ингээд Үндэсний урлаг соёлын өдрөө Бүтээлч Бамбүү төвтэйгээ хамт өнгөрөөхийг урьж байна! Харин та бүхэн хүүхдүүдээ монгол дээлийг нь өмсгөөд ирээрэй! стикер нааж өгнө шүү.

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
2 - 6 нас

Том хүн

0₮

Хүүхэд

50,000₮