Тайлбар

Английн ардын үлгэрээс сэдэвлэсэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдсан.

Энэ жүжигнээс “Олны хүч Оломгүй далай”, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл”, “Эвт шаазгай буга барина” гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргийн эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцэлтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.

Уг бүтээл нь БСШУСайдын 228-р тогтоолоор "Сургуулийн өмнөх насны боловсрол"-ын агуулгын стандартад заавал судалж мэдсэн байх ёстой, "Хүүхдэд зориулсан уран сайхан гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээл"-ийн жагсаалтанд орсон бүтээл юм. 6 сартайгаас дээш бүх насныханд тохиромжтой тул бага балчир гэлтгүйгээр таныг хүүхдүүдтэйгээ ирж үзэхийг урьж байна.

Жүжигчид

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
3 - 7 нас

Том хүн

0₮

Хүүхэд

10,000₮