1. Гишүүнчлэлийн дүрэм
    1.  1-ээс дээш хичээлд бүртгүүлэхийг хүсвэл заавал гишүүнчлэлийн эрхтэй болж оролцох боломжтой.
    2.  2019 оны 3 сар хүртэл Sketch town үргэлжлэх бөгөөд түүний дараагаас Sketch town-ий оронд бүтээлч булангуудад болон pop-up арга хэмжээнд үнэгүй орох эрх олгоно.
    3.  Гишүүнээр элссэн нэг хүүхдэд хамаарагдах урамшуулал буюу арга хэмжээнд нэг удаа үнэгүй орох болон бусад үйлчилгээнүүдэд хямдралтай үнээр авах эрхүүд байх бөгөөд энэхүү эрхүүдийг зөвхөн тухайн гишүүн л эдлэх боломжтой. Зөвхөн sketch town-ий урамшууллыг 10 хүртэлх тооны өөр хүмүүстэй хамт эдлэх боломжтой.
    4.  Сургалт дугуйлангийн хуваарь улиралаар солигдож байх бөгөөд улиралын календарийг тухайн улирал эхлэхээс өмнө бид мэдэгдэж байх болно.
    5.  Хэрвээ сонгосон хичээлээс өөр хичээлд сонирхож суухаар бол тухайн хичээл дээр орон тоо байх тохиолдолд нэг удаагийн 25,000₮ төлөөд суух боломжтой.
    6.  Бүртгүүлсэн хүүхдийн оронд өөр хүүхэд явах боломжгүйг анхаарна уу.
    7.  Цагаа маш сайн барьж хичээл эхэлсэн хойно бусдын анхаарлыг саатуулж хоцрохгүй байх.
    8.  Зөвхөн нэг удаагийн хичээлийг нөхөж орох боломжтой.
    9.  Нэгээс илүү удаа хичээл тасалсан бол төлсөн төлбөрийн буцаан олголт хийгдэхгүй гэдгийг анхаарна уу.
    10. Гишүүнчлэлийн картаа гээсэн тохиолдолд дахиад авахдаа 1 картны үндсэн төлбөр дээр 20% нэмж төлнө.
    11. Төлбөрийн буцаан олголт ямар ч тохиолдолд байхгүй болохыг анхаарна уу.
  2. Хоцролт
    1.  10 минутаас өмнө ирж хичээлийн бэлтгэлээ хангасан байх.
    2.  Хичээл эхэлснээс хойш 5 минутийн дараа ирсэн тохиолдолд хичээлд оруулахгүй болохыг анхаарна уу.
  3. Хичээл нөхөлт
    1.  Хичээл тасалсан тохиолдолд 1 хичээл нөхөж болно.
    2.  Гадагшаа явсан тохиолдолд пасспортоо үзүүлэн 3 хүртэлх хичээл нөхөж авах боломжтой.
    3.  Өвдсөн тохиолдолд актаа үзүүлээд хичээлээ нөхөх боломжтой.
    4.  Бусад шалтгаанаар хичээл тасалсан тохиолдолд 50% төлж хичээлээ нөхнө.
    5.  Хичээл нь 12 долоо хоног үргэлжлэх ба дундаас нь бүртгүүлсэн тохиолдолд дараагийн улирлаас үргэлжлэнэ.
  4. Нууцлал
    1. Хичээл орж байх хугацаанд зураг авах боломжтой ч видео авахыг зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу.