2018 оны 09 сарын 21

 "Бумбардай" үзэгч хүүхдүүдийн оролцоот хүүхдийн драмын жүжгийн хүүхдийн нээлтийн өдрийн үзвэрийн болон монгол ахуйн өрөөний бүтээлч булангуудын зургуудаас та бүхэндээ хүргэж байна  Бумбардай үзэгч хүүхдүүдийн оролцоот хүүхдийн драмын жүжгийн маань нээлт өнгөрсөн амралтын өдөр буюу 9-р сарын 15, 16нд боллоо. Энэхүү жүжиг маань монгол өв соёлыг залуу хойч үедээ орчин үеийн хэв шинжэд оруулан хийгдсэн бүтээл байхаасаа гадна зөвхөн 5-10 настай хүүхдүүдэд зориулагдсан жүжиг гэдгээрээ бусад бидний тавьж байсан жүжгүүдээс онцлог байгаа.

Бумбардай хүүхдийн жүжиг Бямба, Ням гараг бүр 13:00 цагаас Бамбүү театрт тоглогдоно. 

Тасалбар захиалах бол доорх холбоосоор авна уу. 
https://creativebamboo.mn/mn/events/40