2018 оны 09 сарын 21
Бамбүү Театр нь та бүхэндээ дахин цоо шинэ жүжигтэйгээ уулзах гэж байна. Энэ удаа тэгэхдээ бид хамгийн бяцхан үзэгчиддээ зориулан тэдний хамгийн анхны театр нь байхаар зорилоо. 0-4 настай хүүхдүүдэд зориулсан хүүхдийн жүжиг!
Монголд анх удаа бяцхан хүүхдүүддээ зориулж Оросын Холбооны Улсын хүүхдийн театр болох Первый театр-ийн хүүхдийн жүжгийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр тоглох гэж байна. Первый театр-ийн найруулагч Юрий Устюгов өөрийн биеэр ирэн найруулж байгааг дуулгахад таатай байна.
Нэг удаадаа зөвхөн 15 хүүхэд аав ээжүүдийн хамтаар үзэх боломжтой энэ жүжгийг та бяцхан үрстэйгээ амжиж үзээрэй. 😉
Жүжгийн товч танилцуулга:
“Анхны цас” жүжиг нь энэ хорвоогийн хамгийн бяцхан хүмүүст (0-4 нас) зориулсан алмайруулам цасан цагаан орчинд тавигдах хөвөн зөөлөн жүжиг.
Эргэн тойрон цав цагаан, цонхны цаана жинхэнэ анхны цас бударч байх энэ үед гадаа тоглоход хамгийн жаргалтай.
Гэнэт хэрэмхэн гарч ирэн самар түүж байснаа цонх руу үсэрч улмаар мод дамжин гэрлүүгээ орлоо.
Харин бид ид шидийн хайрцаг дээр цасан ширхэгний дүрс хиймэл цасаар зурж сууна. Гадаа бяцхан мөсөн талбай дээр уран гулгагчид гулгаж байснаа төд удалгүй тэд онгоцонд суун шөнийн тэнгэрийн өөд аялахаар одно. Харин бид дулаан хөнжилдөө хэвтэж амрангаа тэнгэрээс унах оддийг
шүүрэн хэвтэнэ. Бидний шүүрсэн бүх одод бидний нүдэн дээр бэлэг болон хувирах болно. Ямар гоё вэ алив бүгдээрээ гадаа гарч цасан өвгөн хийж цасаар тоглоцгооё!
Жүжгийн онцлох зүйлс:
Тав тухтай цасаар хучигдсан цав цагаан орчноор хүрээлүүлж бяцхан үзэгчдийнхээ сонирхлыг татахуйц олон төрлийн тоглоом ашиглан гайхалтай тоглолтыг тавих болно. Зөвхөн өвлийн улиралд ч биш, жилийн дөрвөн улиралд анхны цасыг мэдэрч, ид шидийн үзэгдлүүд шингэсэн хамгийн шилдэг жүжиг байх болно.
Уран бүтээлчдийн нэрс:
Найруулагч Юрий Устюгов.
Зураач Ольга Устюгова.
Жүжигчид Б.Золжаргал, Б.Төрмөнх.