2019 оны 11 сарын 1
🎭🎭🎭Бамбүү театр нь Монголдоо анх удаа Дани улсын гэр бүлийн театр болох БАТИДА театрыг урин 10-р сарын 23 - 30ны хооронд Монголын хамгийн бяцхан үзэгч хүүхдүүдээс авахуулаад эцэг эхчүүдэд ч сонирхолтой байх гурван өөр төрлийн жүжгүүд болох “The smallest story in the world”, “Spaghetti”, “Solo for two”-ийг та бүхэндээ амжилттай хүргэлээ.
БАТИДА театрын жүжигчид нь бүгд мэргэжлийн хөгжимчид бөгөөд тоглолт бүр нь амьд хөгжимтэй явдаг гэдгээрээ бусдаас ялгагдах хамгийн том давуу тал нь байдаг. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсын 46 орноор уригдан тоглож , жүжиг бүр нь өөрийн гэсэн хэв маяг онцлогоо хадгалж чаддаг байдал нь Данийн хатан хааны айлчлалын багт хүртэл оролцож олон орноор явж тоглох боломжийг бүрдүүлсэн биз ээ.
БАТИДА нь ирээд зөвхөн жүжгээ тоглохоос гадна 🎭театрын урлаг болон 🎺🎼🎷🎼🎺хөгжимд дуртай уран бүтээлчдэд, мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан 2 төрлийн хөгжмийн талаарх мэдлэг олгох хичээл болох воркшоп (workshop) явагдсаныг онцлох нь зvйтэй.
Монголын хүүхэд багачууд хүүхдийн театрын хөгжлөөрөө тэргүүлэгч орны хүүхдийн жүжгийг анх удаа хажуугаас нь үзэж , зуу зуун бяцхан үрс гэр бүлүүдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх сайхан үйл явдлууд болж өнгөрлөө.
Энэхүү үйл явдлын хүрээнд хамтын ажиллагаа явуулахад хамтран ажилласан байгууллага, цэцэрлэг сургуулиуд, хувь хүмүүстэй маш их баярлаж талархаж байгаагаа дуулгамаар байна.