2021 оны 04 сарын 7
"Бяцхан шүлэг зохиогчид" уралдаант аяныг Бамбүү төв нь эхлүүлж байна.
Хөл хорионы үеэр хүүхдүүд маань гэртээ өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, дууны үг болон шүлэг бичих дуртай хүүхдүүдийн сонирхлыг дэмжих, өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлэх зорилготой ба шалгарсан цор ганц хүүхдийн шүлэг дээр ая зохион Бамбүү театрын "Үлгэр амилах цагийн" төгсгөлийн дууг бүтээх маш том боломжийг хүүхэд багачууддаа олгож байна.
/Хүүхдүүдийг аль болох бүтээлч, төсөөллийн, хязгааргүй сэтгүүлэх үүднээс ямар нэгэн сэдэв өгөөгүй болно./
Оролцох хугацаа: 2021.04.06-2021.04.18 өдөр хүртэл бичсэн шүлгийг хүлээн авж манай Creative bamboo page хаяг дээр 2021.04.21 өдөр цацагдана.
Уралдааны шалгуур: Хүүхдүүд маань өөрсдийн зохиосон шүлгээ цаас болон дэвтэр дээрээ бичин эцэг эхчүүд маань хүүхдийнхээ зохиосон шүлгийн зургийг даран creative.bamboo2017@gmail.com хаягруу доорх шаардлагуудыг бичин бичлэгтэйгээ хамт илгээн оролцоно.
1. Утас
2. Facebook хаяг
3. Хүүхдийн нэр, нас
Уралдааны ялагч: 2021.04.22-ны өдрийн 17:00 цагаас цор ганц ялагчийг тодруулна.
Эхний байрт орсон хүүхдэдийн шүлэг дээр АЯ зохиож өгөх ба Бамбүү театрын Үлгэр амилах цагийн төгсгөлийн дуу болж хүмүүст танигдан хүрэх болно. Мөн Бамбүү төвийн гарын бэлэг, Бамбүү төвийн цахим 4 төрлийн дугуйлангаас хүссэн 1 дугуйланд хамрагдах эрхийг тус тус бэлэглэнэ.
Үлгэр амилах цагийн дараа бүгдээрээ бүждэг дууны холбоос
https://www.facebook.com/creativebamboo.forchildren/videos/169209755050734
Уралдаант аяндаа идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ