2018 оны 08 сарын 28
Системд бүртгүүлэх ямар ач холбогдолтой вэ?
Та Бүтээлч Бамбүү цахим системээс сургалтын хөтөлбөр худалдан авах, гишүүнчлэлийн багц худалдан авах, бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, гишүүнчлэлийн багцад дагалдаж буй урамшуулал авахын тулд зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай.
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгон нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ.
Хэрэглэгч Бүтээлч Бамбүү вэбсайтад бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалгыг баталгаажуулах, цуцлах нөхцөлүүд
Та захиалга хийснээс хойш 2 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 2 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Та 2 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд Бүтээлч Бамбүү ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Захиалгын төлбөр төлөх
Та захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын мэдээлэл авна. Мөн Бүтээлч Бамбүү худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд миний бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай гэдгийг анхаарна уу.
Бүтээлч бамбүү цахим худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар баталгааждаг. Бүтээлч бамбүү систем нь захиалга хийгдсэнээс хойш 2 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд тус захиалгыг цуцлах, өөрчлөх боломжийг олгож байгаа. Таны захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
Үйлчилгээний нөхцөл
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Бүтээлч бамбүү цахим сайт нь “Бүтээлч бамбүү” НҮТББ-ын албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1. Хэрэглэгч Бүтээлч Бамбүү цахим үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
2. Creativebamboo.mn вэб сайтад байгаа сургалтын хөтөлбөр, гишүүнчлэлийн багц, бүтээлч булан, гэнэтийн арга хэмжээнүүдийг худалдан авснаар хэрэглэгчид и-мэйл хаяг руу нь QR кодтой мэдээлэл очих ба цагийн хуваарийн дагуу Бүтээлч Бамбүү төвд ирэн QR кодтой и-мэйлээ үзүүлэн орно.
3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Бүтээлч Бамбүү” НҮТББ /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
4. Бүтээлч Бамбүү вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Бүтээлч Бамбүү” НҮТББ-ын өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Бүтээлч Бамбүү” НҮТББ бүрэн хариуцна.
3. Хэрэглэгч нь Creativebamboo.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Бүтээлч Бамбүү” НҮТББ хариуцахгүй болно.
4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
7. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА
1. Захиалга авах хугацаа:
o Хэрэглэгч Бүтээлч Бамбүү цахим системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
o Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 2 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
o Захиалгын төлбөр 2 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
o Хэрэглэгч 2 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Бүтээлч Бамбүү” НҮТББ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
o Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
o Бүтээлч Бамбүү цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
o Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээж байна.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Бүтээлч Бамбүү худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3. Захиалга хийгдсэнээс хойш 2 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
4. Бүтээлч Бамбүү цахим систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
5. Бүтээлч Бамбүү систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 2 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
6. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.