Та хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг үү тэр тусмаа дуртай үлгэрийг нь амилуулж өөрөө жүжиглэж тэднийхээ алмайран инээж баясахыг харж байсан уу? Хүүхэд өөрөө ч мэдэлгүй тархиараа биш сэтгэлээрээ, мэдрэхүйгээрээ үлгэрт автан сонсож, бяцхан зүрхэндээ догдлол, айдас, баяр хөөр бүхий л мэдрэмжийг анх удаагаа үлгэрээс таньж мэдэрч авдаг. Тэгээд бас болоогүй хүүхдүүд өөрсдөө манай үлгэрийг амилуулахад маш чухал оролцоотой байдаг. Бид дэлхийн болон дотоодын алдарт хүүхдийн зохиолчдын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрт шилжүүлэн, үлгэрийн амьд орчинг бүрдүүлж, хөгжимлөг, хүүхдийн оролцоотойгоор хамтдаа амилуулан ярьдаг билээ.
Та хүүхдийнхээ насыг сонгоно уу