Dec 12 2020

Японы BTV телевизийн Mongolia Now нэвтрүүлгээр энэ удаад Монгол улс Улаанбаатар хот дах “Бүтээлч Бамбүү” төвийг онцлон үйл ажиллагаатай танилцлаа. Нэвтрүүлгээр Бүтээлч Бамбүү төвийн үүсгэн байгуулагч А. Уянга- тай ярилцаж яагаад энэхүү төвийг нээх болсон, хүүхдийг урлагаар дамжуулж хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой болох талаар ярилцлаа. Та бүхэн нэвтрүүлгээс Бүтээлч Бамбүү төвийн дэргэдэх Бамбүү театр болон бусад сургалт дугуйлангуудын хөтөлбөр үйл явцтай танилцаарай.