Тайлбар

Бамбүү театрын хамгийн онцгой шинэлэг үггүй хөгжимт мюзикл жүжиг нь хүүхдийн оролцоот бөгөөд «Эвтэй 4 амьтан» үлгэрээс сэдэвлэсэн манай театрын 4дэх албан ёсны жүжиг болох «Алим» жүжиг юм! 

График дизайнер - Э.Мөнхзул

Хөгжмийн зохиолч, найруулагч - С.Нурлан

Ерөнхий Зураач - Д.Эрдэнэжаргал

Ерөнхий найруулагч МУСТА - Г.ГАН-ОЧИР

Продюсер - А.УЯНГА

Гол үзэл баримтлал: Эвтэй дөрвөн амьтан гэх дэлхийд хамгийн богинохон ардын үлгэртээ ордог энэ үлгэрийг бид орчин үеийн хөдөлгөөнт хөгжимт жүжгийн хэлбэрт орууллаа Үлгэр гэдэг бол цэвэр философи байдаг билээ. Дорнын энэхүү үлгэрт амьдралд аливаа зүйлийг заавал үгээр хэлж, зааж ойлгохоос илүү ухамсарлаж, мэдрэх нь маш чухал зүйл гэдэг философийг агуулж байгаа.

Хэлэх санаа: Хүмүүс бид байгаль эх дэлхийгээ бүрдүүлж байгаа нэг хэсэг нь гэдгээ үе үе умартан мартаж, байгальтайгаа хатуу ширүүн, шударга бус харьцахад эргээд бид өөрсдөө хэцүү, шударга бус амьдрал үзэж туулдаг гэдгээ ойлгох болно.

Жүжгийн агуулга: Амьтад байгальтайгаа буруу харьцасны улмаас эмгэнэлтэй байдалд орно. Ингээд алдаагаа ухамсарлаж буруу үйлдлээ засна. Үүнийг харсан байгаль эх тэдэнд дахин нэг боломж олгоно. Энэ үед амьтад байгаль эхийг хайрлах төдийгүй эв нэгдэл нөхөрлөлийн утга учрыг ойлгож ухаарч үлгэр аз жаргалтайгаар дуусна.

3+ насныханд зориулсан тул гэр бүлээрээ ирж үзэхэд хамгийн тохиромжтой жүжиг

 

Жүжигчид

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
Бүх насны

Том хүн

5,000₮

Хүүхэд

15,000₮