Тайлбар

Хүүхдүүдийн насных нь онцлогт тохирсон сонирхолтой гар урлал, уран зураг зуруулахаас гадна мэргэжлийн багш уран зураг, гар урлалын суурь мэдлэгийг өгөх болно. Мөн хүүхдүүд өөрсдийн гараар макет бүтээнэ. Гоо зүйн мэдрэмж нь сайжирч, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж гэртээ, сургууль дээрээ хийх боломжгүй сонирхолтой зүйлүүдийг энэхүү дугуйланд хамрагдсанаар хүүхэд нь хийж бүтээх боломжтой болох юм. Сургалт дугуйлангууд маань цэцэрлэг, сургууль, албан байгууллага дээр зөөврийн байдлаар очиж үйлчилдэг. Мөн тун удахгүй дугуйлангуудаа онлайн хэлбэр лүү шилжүүлэн улам сонирхолтой болгож байгаа тул та бүхэн маань хичээлээ худалдан авж гэртээ үзэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Хичээлийн давуу талууд:

🔸 Уран зураг, гар урлал хосолсон; 

🔸 Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлах бүтээх аргазүйд суралцах; 

🔸Төсөөлөн бодох чадварыг сайжруулах; 

🔸Багаар ажиллах, бусдаасаа суралцах; 

🔸Дүрслэх урлагийн мэдрэмжтэй болох; 

🔸Өнгө будгийн ойлголттой болох; 

🔸Зургийн хэрэгсэлтэй зөв харьцаж сурах болно.

 4 долоо хоногийн турш 8 хичээл орно. 

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах

Энэхүү захиалгын хэсэг нь зөвхөн тухайн 7 хоногийн сургалтыг худалдан авахад зориулагдсан бөгөөд та олон удаагийн хичээлийг авах бол манай Гишүүнчлэлийн багцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

4 - 9 нас

Том хүн

0₮

Хүүхэд

200,000₮