Тайлбар

Данийн Вант Улсын 🇩🇰 маш өвөрмөц, хөгжимлөг 🎶"БАТИДА” театр нь ирээд зөвхөн жүжгээ тоглохоос гадна театрын урлаг болон хөгжимд дуртай уран бүтээлчдэд, мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан 2 төрлийн воркшоп хийх гэж байгаа бөгөөд та бүхэн энэ үнэтэй боломжийг ашиглан туршлагатай мэргэжлийн хүмүүсээс нь хэрэгтэй зүйлээ мэдээд аваарай.

Воркшоп 2:
Зорилго:
БАТИДА театр нь жүжиг бүртээ амьд хөгжим тоглодог бөгөөд жүжигчид нь мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ бусдаас ялгагддаг. Тэр ч утгаараа хүүхдийн театрын урлагт дуу хөгжмийг маш чухалд тооцож, хөгжмийн ач холбогдлыг театрын уран бүтээлчдэд таниулах зорилготойгоор энэ воркшоп явагдах болно. Воркшоп гэдэг утгаараа БАТИДА театр өөрсдийн жүжгээ тоглож, түүн дээр харилцан ярилцаж, театр хөгжим хоёрын хоорондын зохицол таарамжийг ярилцах болно. Мөн бүх насны хүмүүст зориулан уран бүтээлүүд олон жил найруулсаны хувьд хүүхдийн театрын дэлхийн хөгжил хаашаа явж байгаа, юуг анхаарах гэх мэт сонирхолтой сэдвүүдээр яриа өрнүүлэх болно.

Хэнд зориулсан:
• Театрын урлагын мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчид болон энэ салбарт дурлагсад
• Хөгжмийн салбарын мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид (тэр дундаа хүүхдийн уран бүтээл дээр ажилладаг, ажиллах хүсэлтэй)

Хэн удирдаж явуулах: БАТИДА театрын үүсгэн байгуулагчын нэг, ерөнхий продюсер, найруулагч, жүжигчин Søren Valente Ovesen. 50 төрлийн уран бүтээлүүдийг өөрөө найруулж хийсэн бөгөөд уран бүтээл бүртээ амьд хөгжмийг гол онцлог болгон хийдэг. Дани улсын Копэнхаген хотод БАТИДА театр нь байрладаг бөгөөд 45 улс орноор уран бүтээлүүдээ хүргэсэн. Англи хэл дээр, монгол орчуулгатай явагдана.

Хэзээ: 10 сарын 27ны 15:00 – 17:30 цагийн хооронд

Хаана: Бамбүү театр дээр.
Blue Sky зочид буудлын замын урд талд, ICC tower - ын баруун талд, Downtown - ын зүүн талд, Choijin Suites барилгын 2 давхарт 203 тоот /шар, саарал цонхтой/

Бүртгүүлэх / Тасалбар захиалах

Энэхүү захиалгын хэсэг нь зөвхөн тухайн 7 хоногийн сургалтыг худалдан авахад зориулагдсан бөгөөд та олон удаагийн хичээлийг авах бол манай Гишүүнчлэлийн багцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

12 - 30 нас

Том хүн

25,000₮

Хүүхэд

25,000₮