Тайлбар

2018 оны зуны 3 сарын турш бид бүтээлч булангийн өрөөгөө Урлагийн өрөө болгон хувиргасан юм. Урлагийн өрөөнд гэртээ хийх боломжгүй сонирхолтой урлагын бүтээлүүдийг бусад хүүхэд, эцэг эхчүүдийнхээ хамтаар туршиж, хөгжилтэй байдлаар өнгө дүрс, будгын зохицлын талаар танилцах боломж бүрдүүлсэн бөгөөд хамгийн гол нь ‘нэг хүн нэг бүтээл’ биш харин ‘олуулаа нэг бүтээл (Collaborative Art)’ хийх гэсэн санаан дээр суурилан өрөөгөө бэлдсэн билээ. 1 настай бяцханаас 80 настай өвөө эмээ нар хүртэл хамтдаа алдартай зураачууд болох Винсент Ван Гог, Пабло Пикассо, Васили Кандински, Клаудэ Монэтийн бүтээлүүдийг өөрсдийн уран сэтгэмжээрээ баяжуулан тухайн бүтээлүүдийг урлах, мөн хүнсний бүтээгдэхүүн болох гоймонгоор хүртэл гайхалтай содон урлагийн бүтээлийг хамтдаа туурвих боломжтой. Уран зургийг зөвхөн бийр ашиглан зурах биш харин чихний хөвөн, аяга угаагч порлон болон энгийн жижиг барилгын материалуудыг ашиглан зотон даавуун дээр зурж будан урлагийн бүтээлийг амилуулж болох боломжийг бүрдүүлсэн олон төрлийн өртөөлчилсөн булангуудаар аялуулах билээ.

Бүртгүүлэх / Тасалбар захиалах
0 - 12 нас

Том хүн

10,000₮

Хүүхэд

12,000₮