Тайлбар

Манай иогийн дугуйлангийн давуу тал нь иогийн дасгал хөдөлгөөн, бясалгалын хамтаар хийгдэхээс гадна тоглоом, үлгэр ярин хийгддэг нь хүүхдүүдэд илүү таалагддаг. Хичээлийн дараа хүүхдүүд тайвширч, анхаарал нь илүү төвлөрдөг болж хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг.  Сургалт дугуйлангууд маань цэцэрлэг, сургууль, албан байгууллага дээр зөөврийн байдлаар очиж үйлчилдэг. Мөн тун удахгүй дугуйлангуудаа онлайн хэлбэр лүү шилжүүлэн улам сонирхолтой болгож байгаа тул та бүхэн маань хичээлээ худалдан авж гэртээ үзэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Таны хүүхэд энэхүү сургалтад хамрагдсанаар:

• Булчин нь зөв хөгжиж энэ нь үе мөчний өсөлтийг дэмжинэ.
• Орон зайн баримжаа болон тэнцвэрийг сайжруулна.
• Илүү гүнзгий амьсгалснаар уушги тэлэх ба амьсгалын замын системийн хөгжлийг дэмжинэ.
• Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.
• Анхаарал төвлөрөл сайжирна
• Ой тогтоолт болон суралцах чадвар сайжирна.
• Илүү гүн нойрсоход тусална.
• Өөрийгөө хянах чадварт суралцана

8 удаагийн хичээл орно.

Видео

Бүртгүүлэх / Тасалбар захиалах

Энэхүү захиалгын хэсэг нь зөвхөн тухайн 7 хоногийн сургалтыг худалдан авахад зориулагдсан бөгөөд та олон удаагийн хичээлийг авах бол манай Гишүүнчлэлийн багцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

6 - 12 нас

Том хүн

0₮

Хүүхэд

140,000₮