2018 оны 07 сарын 3

Бүтээлч Бамбүү төвийн хамт олон 2018.4.28-29нд зохион байгуулагдсан хүүхдүүдийн эдлэл, хэрэгсэл солилцох, зарах, хандивлах "Холио солио" арга хэмжээг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болон хувь хүмүүстэй хамтран зохион байгууллаа. Бид найз нөхөд, хамаатан садан, танилуудаасаа цуглуулсан хүүхдийн хуучин тоглоом, ном, хэрэгслүүдийг хямд үнээр зарж, цугларсан мөнгөө сайн үйлсийн аянд зориулан "Ид шидийн орон хүүхэд хамгааллын төв"-ийн 70 хүүхдийг өөрсдийн уран бүтээл болох "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь" хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлэх урилгаа өнөөдөр албан ёсоор гардуулан өглөө. Мөн тус үйл ажиллагааны үеэр сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан хүүхдүүдийн хуучирсан тоглоом, ном, хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн билээ.