2018 оны 07 сарын 3

Холио солио арга хэмжээ 2018 оны 4-р сарын 28, 29-нд  амжилттай болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд Монтессори Хөгжлийн төв албан ёсоор хамтран оролцож Монтессори шинэ, хуучин тоглоомуудыг зарахаас гадна тоглоомуудаар яаж тоглох, эдгээр тоглоомууд нь ямар ач холбогдолтой талаар зөвлөгөө өгсөн юм. 
Харин Creative Bamboo төв маань зөвхөн Монтессори тоглоом гэлтгүй, хүүхдийн хуучин боловч хэрэглэж болох ном, эдлэл хэрэглэл, тоглоомуудыг цуглуулж, нэгтгэж цэвэрлээд хямд үнээр зарж борлуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоо сайн үйлсийн аянд зориулж Ид Шидийн Орны хүүхдүүдэд өөрсдийн бүтээл болох “3 бяцхан тоорой сансар огторгуйд аялсан нь” жүжгийг үзүүлэхэд зарцуулсан болно.