2018 оны 09 сарын 13

Creative Bamboo төв нь "Нүүдлийн зурган өгүүлэмж"-тэй хамтран хүүхэд бүрийн сайн мэдэх БУМБАРДАЙ номын цуврал 1, 2 болох "Бумбардай аргалд явсан нь", "Борцны хулгай" зохиолыг тайзнаа амилуулах гэж байна. 

Бүтээлч бамбүү төвийн дэргэдэх Бамбүү театрын ээлжит уран бүтээл болох Бумбардай үзэгч хүүхдүүдийн оролцоот хүүхдийн драмын жүжгийн нээлтийн тоглолт 2018 оны 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Бямба, Ням гараг бүр 13:00 цагаас тоглогдох гэж байна. 

Бумбардай жүжгийн танилцуулга 
Компьютерын тоглоом тоглох дуртай хүүд аав ээж нь Бумбардай хүүгийн үлгэрийг ярьж өгөхөд хүү эхэндээ дургүйцэж байсан ч нэг мэдэхэд тэр үлгэртээ өөрийн биеэр орсон байлаа. Ингээд үлгэр доторх хүү болон хувирч халамжит ээж, сайн найз банхартайгаа амьдарч байтал гэв гэнэт борцоо хулгайд алдсаныг мэдсэн хүү борцныхоо араас явж олон гайхалтай адал явдалтай учрах болно. 

Жүжгээс ойлгох зүйлс
Бусдыг үнэнчээр хайрлаж, ойлгож мөн бусадтай нөхөрлөж чадвал ямар ч танихгүй хүн, муу хүүхэд чиний сайн найз, анд нөхөр болж болдгийг ойлгож ухаарах болно.