2018 оны 09 сарын 21

Анхны цас | 0-4 настай хүүхдүүдэд зориулсан хүүхдийн жүжиг 9-р сарын 16нд болж өнгөрсөн нээлтийн зургуудаас та бүхэндээ хүргэж байна. 
Анхны цас хүүхдийн жүжиг маань 12-р сар хүртэл 7 хоног бүрийн Лхагва гарагт 10:30 цагаас, амралтын өдөр буюу бямба гарагт 15:00 цагаас, ням гарагт 15:00, 17:00 цагаас тоглогдох болно. 

 Монголд анх удаа бяцхан хүүхдүүддээ зориулж Оросын Холбооны Улсын хүүхдийн театр болох Первый театр-ийн хүүхдийн жүжгийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр тоглож эхэлж байгаа билээ. Первый театр-ийн найруулагч Юрий Устюгов өөрийн биеэр ирэн найруулсанг дуулгахад таатай байна. 

Тасалбар захиалах бол доорх холбоосоор авна уу.
https://creativebamboo.mn/mn/events/39