Бүтээлч Бамбүү төвийн Бяцхан уран бүтээлчдийн цахим хичээлдээ тавтай морил!

Хүүхэд бүр уран бүтээлчид байдаг, харин хаанаас шинэ санаа, хялбар зааварчилгаа авахаа мэддэггүй бол та зөв газраа ирсэн байна!

Урлагын мэдрэмжтэй, дотоод ертөнцөө урлагаар илэрхийлж сурцгаая 🥳! 

Хичээл хэнд зориулагдсан бэ?

  1. Зураг зурах, гараараа юм хийх дуртай

  2. Өөрийгөө үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна өөрийн бүтээсэн бүтээлээрээ илэрхийлж болдог. Тэгвэл дотоод ертөнцөө бүтээлээр илэрхийлэх дуртай

  3. Төсөөлөн бодох чадвар, хязгааргүй сэтгэх дуртай 
  4. Өөрийн хийсэн зүйлээ бэлэг болгон бусдад бэлэглэх дуртай
  5. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх дуртай

бүтээлч, сониуч хүүхэд бүрт зориулав.

 

Юу бэлдэх хэрэгтэй вэ? 

  1. Өөртөө тухтай орчинг бүрдүүлсэн бол хаана ч байж болно.

  2. Том дэлгэцтэй таблет, гар утас эсвэл компьютер.

  3. Хичээл тус бүрт ашиглагдах хэрэгслэлүүд:

 

Хичээл №1

  1. Харандаа 6Н-10В
  2. Баллуур
  3. Ватум цаас – А4ийн хэмжээтэй 2ш А3ийн хэмжээтэй 3ш
  4. Цаасан скоч
  5. Усны сав
  6. Гуаш
  7. Бийрнүүд 0 -12 дугаартай
  8. Насткин – пиавар болон төмрөн
  9. Ватум цаас наах хавтан Планшит
  10. Палитр том
  11. Өнгийн фламастер
  12. Хуурай салфетка
  13. Нойтон салфетка

 

Хичээл №2

  1. Акрильк будаг
  2. Foamirang
  3. Бийр
  4. Шугам
  5. Хайч
  6. Харандаа
  7. Цаас
  8. Сүпер цавуу
  9. Усны сав
  10. Хуурай салфетка
  11. Нойтон салфетка
  12. Палитр том
  13. Хэвнүүд  /модон/
  14. Duble site скотч
  15. Модон суурь

 

Хичээл №3

  1. Акрильк будаг
  2. Бэлэн канвас 60х40см
  3. Бийр
  4. Шугам
  5. Хайч
  6. Харандаа
  7. Өнгийн Цаас
  8. Усны сав
  9. Хуурай салфетка
  10. Нойтон салфетка
  11. Палитр том
  12. Олон төрлийн материалууд коллаж хийх
  13. Лаан буу- Халуун цавуу
  14. Алх
  15. Цаасан скоч

 

Хичээл №4

  1. Цаасны хутга
  2. Кардон цаас
  3. Шугам
  4. Харандаа
  5. Баллуур
  6. Хайч
  7. Халуун цавуу
  8. Цаасан скоч

 

Хичээлийг үзсэнээр юу сурах?

  1. Дүрслэх урлаг, гар урлалын суурь мэдлэг олж авна

  2. Абстракт урлагтай танилцана
  3. Өөрийн гараараа хүссэн хэлбэртэй тамга хийж сурна
  4. Коллаж урлагтай танилцана. Төсөөлөн бодох чадвараа сайжруулах зорилготой эд зүйлсээр коллаж хийж сурна
  5. 2D зургаа яаж 3D болгох талаар суралцаж шугам зургийн суурь мэдлэг олж авна
  6. Зургийн болон гар урлалд түгээмэл ашиглагддаг багаж хэрэгслүүдтэй танилцаж, аюулгүй зөв хэрэглэж сурна
  7. Өөрийн дотоод ертөнцөө бусдад урлагаар дамжуулж таниулж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлнэ

 

Цахим хичээлийн ерөнхий мэдээлэл: 

  1. Хичээл тус бүр 5 хэсгээс бүрдэж байгаа ба хичээл бүр шинэ мэдлэг мэдээлэл, ур чадваруудыг зааж, хичээл бүрийн төгсгөлд 1-2 бүтээлүүдтэй болсон байна.

  2. Хичээлүүдэд сууснаараа хүүхэд төрөл бүрийн материалуудтай танилцахаас гадна цаашдаа энэхүү хичээлээр хязгаарлагдахгүйгээр шинийг эрэлхийлж, бүтээлч байх сэдлийг төрүүлэх болно

  3. Хичээлд ашиглагдах хэрэгслүүдийг хичээлүүдээ эхлэхээс өмнө бэлдсэн байх.

 

Нийт хэдэн хичээл үзэх бэ?

  • 4 хичээл, хичээл тус бүр 5 хэсэгтэй, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 20-30 минут

Цахим хичээлийн төлбөрийг вэб сайтаар болон дансаар дамжуулж төлөх ба төлбөр нэгэнт төлөгдсөн тохиолдолд буцаалт хийх, өөр хичээлээр солих боломжгүй тул та хичээлийнхээ агуулга, зорилготой сайтар танилцаж байж худалдан авна уу.


Багш