2018 оны 06 сарын 23

Бамбүү театрын маань уран бүтээл болох "3 бяцхан тоорой сансар огторгуйгаар аялсан нь хүүхдийн жүжгийг «Ид шидийн орон» хүүхэд хамгааллын төвийн бяцхан дүү нар маань урилгаар ирж үзлээ. Бүтээлч бамбүү төв маань зөвхөн Монтессори тоглоом гэлтгүй, хүүхдийн хуучин боловч хэрэглэж болох ном, эдлэл хэрэглэл, тоглоомуудыг цуглуулж, нэгтгэж цэвэрлээд хямд үнээр зарж борлуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоо сайн үйлсийн аянд зориулж Ид Шидийн Орны хүүхдүүдэд өөрсдийн бүтээл болох “3 бяцхан тоорой сансар огторгуйд аялсан нь” жүжгийг үзүүлэхэд зарцууллаа.

Анх удаа хүүхдийн жүжиг үзэн баяр хөөрөөр дүүрэн хүүхдүүдийг харахад Бүтээлч бамбүүгийн хамт олны сэтгэлд үнэхээр сайхан байлаа.

Хүүхэд бүрийн сэтгэл, аз жаргалаар бялхан, баяр хөөр хайраар дүүрэн байх болтугай. Ид шидийг хамтдаа бүтээлцэцгээе!