2018 оны 07 сарын 24

  • CREATIVE BAMBOO БУЮУ БҮТЭЭЛЧ БАМБҮҮ ТӨВИЙН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХАД БАРИМТЛАХ ДҮРЭМ

Бүтээлч Бамбүү төв нь “ХҮҮХЭД НЭГДҮГЭЭРТ” гэсэн уриан дор хүүхдийн эрхийг дээдлэн ажиллана.

Бүтээлч Бамбүү төв нь хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ хөгжүүлэхийг зорин ажиллана.

  1. Тус төвөөр үйлчлүүлэхдээ хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хяналтад байна. Харгалзах том хүнгүй насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй.
  2. Хүүхэдгүй насанд хүрсэн хүнд үйлчлэхгүй.
  3. Төвийн ажилчид, жүжигчид хүүхэд бүрийн онцлогийг хүндэтгэн харилцана.
  4. Хүүхэд бүрт төвөөр үйлчлүүлэх үйл ажиллагааны агуулгыг тайлбарлаж, хүүхэд бүрийн оролцоонд анхаарна.
  5. Хүүхдийн төлөвшилд муугаар нөлөөлөх үйлдлийг төвийн ажилчид болон жүжигчид үзүүлэхгүй.  
  6. Хүүхдийн хөдөлгөөнд саад болох, гэмтэлд нөлөөлөх эдлэл хэрэгсэл, тоног төхөөрөмж байрлуулаагүй бөгөөд хүүхдийн санамсаргүй үйлдлийн үр дүнд үүсэн гарах бэртэл гэмтлийн үед харгалзан яваа том хүний хариуцлага гэж үзнэ.
  7. Хүүхдийн төвөөр үйлчлүүлж байх үед хүүхдийн гэнэтийн үүсэн гарч болох өвчин, ужиг хууч сэдрэх /ялангуяа уналт таталт/ тохиолдолд тус төв хариуцлага үүрэхгүй бөгөөд боломжит бүхий л байдлаар тусална.
  8. Хүүхдүүд олноор цугларч хамт байгаа газарт хүүхэд хоорондын маргаан заавал гардаг. Хүүхэд хоорондын маргааныг төвийн зүгээс зохицуулалт хийхгүй бөгөөд аюулгүй байдлыг нь хангах орчны тохиргоонд анхаарна.  
  9. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд тус төвөөр үйлчлүүлж байх үедээ хүүхдээсээ хэсэг холдох, ариун цэврийн өрөө рүү явах зэргээр хүүхдийн төвийн ажилчдаар түр харуулсан тохиолдолд асуудал үүсэхэд төвийн ажилтан хариуцлага хүлээхгүй.
  10. Хүүхдэд аюулгүй сандал ширээ, гарт эвтэйхэн хоргүй харандаа үзэг ашиглахыг зорино.
  11. Цахилгааны утас ил байлгахгүйг анхаарах бөгөөд, ил байгаа тохиолдолд хүүхдийн гар хүрэх газраас хол далд байрлуулна.
  12. Төвд үйлчлүүлж байгаа үедээ утасныхаа дууг хаана уу. Насанд хүрэгсэд хүүхдийн орчинд утсаар ярихыг хориглоно. Зайлшгүй ярих хэрэгтэй үед төвөөс гарч ярина уу.
  13. Төвөөр үйлчлүүлж байхдаа дараалал баримтлан үйлчлүүлнэ үү. Дугаарлаж буй хүүхдийн урдуур орж үйлчлүүлэх, эцэг эхийн хүсэлтээр бусад хүүхдээс давуу эрх эдлүүлэх, зөвхөн өөрийн хүүхдэд ашигтай үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
  14. Ундаа жүүс, чихэр печень зэрэг хүнсний зүйлсийг төвөөс заасан цагаас бусад үед идэхгүй байхыг анхаарна уу. Зайлшгүй идэх шаардлага гарсан тохиолдолд төвийн ажилтанд хэлж бусад хүүхдэд саад болохгүй газарт шилжин идэж болно.
  15. Өөрийн хүүхдийн зургийг авахдаа бусад хүүхдийн зургийг нь авах, зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг анхаарна уу.
  16. Халдварт өвчин дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх агааржуулалт тогтмол хийх, цэвэр орчныг бүрдүүлж ажиллана. 
  17. Хүүхдийн яаралтай тусламжийн утас: 108
  18. Гэмт хэрэг, хэв журам, аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаагийн албаны утас: 102
  19. Тус төвөөр үйлчлүүлж байх үед асуудал үүсвэл холбогдох утас: +976 77777117